“Нийгмийн даатгал” аппликэйшнийг баталгаажуулахад илүү хялбар боллоо

2019 оны 10-р сарын 30 өдөр, 11 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
daatgal

Бүртгэл баталгаажуулах төвөгтэй алхмуудаас болоод “Нийгмийн даатгал гар утасны аппликэйшн”-аа ашиглаж чадахгүй яваа юм биш биз? Та одоо бүртгэлээ өөрөө баталгаажуулаарай. Өөрийн ажиллаж байсан газар, нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалингийн дүнгээ мэдэж байхад л хангалттай.

Аппликэйшний хэрэглэгч болох энгийн алхмуудыг тайлбарлая.
1. Та аппликэйшнаа гар утсандаа татаж суулгаарай.
2. Бүртгүүлэх хэсэгт өөрийн мэдээллээ оруулаарай.
3. Бүртгүүлсэн и-мэйл хаягаараа ирсэн холбоосоор нэвтэрч, бүртгэл баталгаажуулах хэсэгт өөрийн ажиллаж байсан газраа сонгон, нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалингийн дүнгээ оруулснаар нэвтрэх эрхтэй болно. /Нийгмийн даатгалын дэвтрээсээ харах боломжтой/

Мөн app@ndaatgal.mn мэйл хаяг руу бичиг баримтынхаа зургийг илгээж, эсвэл өөрт ойр байрлах Нийгмийн даатгалын хэлтэст очин баталгаажуулах боломж нээлттэй. Бүртгүүлэх болон баталгаажуулахад асуудал гарах, эсвэл мэдээлэл зөвлөгөө шаардлагатай бол 94901289, 95901289 дугаарын wechat, viber ашиглан бүртгэл баталгаажуулах ажилтантай холбогдоорой.

Аппликэйшнээс санал болгодог цахим үйлчилгээний талаар та аль хэдийн мэдэх байх. Харин тун удахгүй сайн дурын даатгалын гэрээг тус аппликейшнаар баталгаажуулах боломж бүрдүүлэхээр програмын хөгжүүлэлтийг хийж байгаа тухай дуулгахад таатай байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх