Нийслэлийн 380 жилийн ойн барилдаанд улсын начин Ч.Хөхчирэнгэр түрүүллээ

2019 оны 10-р сарын 30 өдөр, 11 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15724008395db8eec7b7aa1_(1)_large

 Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага О.Хангай үзүүрлэв.

Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын уугуул, “Увс нуур” дэвжээний бөх, улсын аварга Н.Батсуурь, Ховд аймгийн зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Б.Зоригтбаатар, аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан нар үлдэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх