Ховд нутгийн зон олон язгуур соёлын үнэт өв болсон “Хөөмий”-н урлагаа “Дэлхийн дээд амжилт”-д бүртгүүлнэ. Түүхэн бахархалт энэхүү үйл явдал өнөөдөр болох юм.
Энэхүү үйл ажиллагаанд Ховд аймгийн Ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, Ховд Их Сургууль, “Хөгжил” политехник коллеж, Зэвсэгт хүчний 123-р ангийн авьяаслаг залуус, хүүхэд багачууд болон ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид оролцож байна.Өөрөөр хэлбэл таван настай балчраас эхлээд 83 настай Улсын тэргүүний уран сайханч буурай хүртэл 1400 гаруй хөөмийч “ХҮН ХӨГЖИМ” болсон Монгол хөөмийг “ГИННЕСИЙН НОМ”-д бүртгүүлэх сорилтод оролцож байна.
Түүнчлэн Монгол хөөмийгөө дэлхийд дээд амжилт, Геннисийн номонд бүртгүүлэх түүхэн үйл хэрэгт оролцохоор бусад аймгууд, Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Тува Улс, ӨМӨЗО-ны хөөмийчид хүрэлцэн иржээ.
“Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” үйл ажиллагааг аравдугаар сарын 30-ны 11:00 цагт аймгийн БТСГ-т зохион байгуулах ба уг арга хэмжээг шүүх Английн Лондон хот дахь Геннисийн амжилтын хорооны шүүгчид Ховд аймагт ирээд байна.