Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна.
Хяналт шалгалтын хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өвөр гүнт”-ийн авто тээврийн шалган бүртгэх хяналтын цэгт 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид 40-33 УБО улсын дугаартай, хонда инсайт маркийн тээврийн хэрэгслийг зогсоож ачаа тээшинд үзлэг шалгалт хийхэд тус тээврийн хэрэгслийн жолооч Д нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, 1 бодгаль тарваганы арьстай, боловсруулаагүй махыг худалдан авч, тээвэрлэн явсан зөрчлийг илрүүллээ. Зөрчил гаргасан хүнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300000 /гурван зуун мянга/ төгрөгийн торгууль, 340000 /гурван зуун дөчин мянга/ төгрөгийн нөхөн төлбөрийг шийтгэлийн хуудсаар оногдуулж, зөлчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж ажиллалаа.
Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгээр 300 нэгжийн торгууль оногдуулж, тарваганы толгой тутамд экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр оногдуулахаар заасан байдаг болно.