Жуковын талбайд “Махны өргөтгөсөн худалдаа” болно

2019 оны 10-р сарын 28 өдөр, 11 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
75371750_478693602989625_5825001794077458432_n

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн махны хэрэглээ, хангамжийг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Махны өргөтгөсөн худалдаа”-г “Жукoв”-ын талбайд зохион байгуулах гэж байна. Тус өргөтгөсөн худалдаанд Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгийн эрүүл ахуйн шаардлага хангасан хонь, ямааны махыг борлуулах бөгөөд 2019.10.30-ны өдрөөс 2019.11.03-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдана. Иймд сонирхсон иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх