Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ.
Өнөө шөнө Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрснээс даваа гүвээ хаагдаж, замын хальтиргаа, гулгаа үүсч байгааг анхааруулж байна.
2019 оны 10 дугаар сарын 27-ны 20 цагаас 10 дугаар сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
|