“Мөрөөдлийн хадгаламж – Миний ирээдүй” өдөрлөгийг зохион байгууллаа

2019 оны 10-р сарын 24 өдөр, 15 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
72863724_496694610912084_9171011188606107648_n

Дэлхийн хуримтлалын өдрийг угтан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын “Төгсөлтийн аргачлал-600” ”Хүүхдийн төлөөх орон нутаг” төслүүд, дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс мөн дүүргийн Цагдаагийн газраас хамтран өсвөр үеийнхний ирээдүйдээ итгэх итгэлийг нэмэгдүүлэх, санхүүгийн мэдлэг олгох, хуримтлал үүсгэх дадал зуршилд уриалах, хүүхэд өөрийгөө аливаа эрсдэлээс хамгаалах, бусдын сөрөг нөлөөнд автахаас урьдчилан сэргийлэхэд нь нөлөөлөх зорилгоор дүүргийнхээ 600 гаруй хүүхдүүдийг хамруулан “Мөрөөдлийн хадгаламж – Миний ирээдүй” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр Үндэсний хэмжээний сургагч багш сэтгэл зүйч О.Тэгшжаргал “Мөрөөдлийн хадгаламж” , ЗГХА ГБХЗХГазрын Залуучуудын газрын дарга О.Сэлэнгэ “Бид Монголын ирээдүй” сэдвүүдээр яриа хийсэн бол хүрэлцэн ирсэн хүүхэд багачууддаа зохион байгуулагчдын зүгээс нээлтээ хийгээд удаагүй байгаа “Хөөрхөн ээжтэй охин” МУСК-г үзүүлсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх