“Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө

2019 оны 07-р сарын 01 өдөр, 16 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erdenes3

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал болж, охин болон хараат компаниудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, хэд хэдэн чиглэлээр үүрэг чиглэл өгөв. Тодруулбал, Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж дуусгах, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр тоот албан даалгавраар өгөгдсөн арга хэмжээний биелэлтийг ханган, цаг хугацаанд нь гүйцэтгэж ажиллахыг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн удирдлагад үүрэг болгов. Мөн нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын ажлын зардалд хяналт тавьж, үр ашигтай зарцуулалтад анхаарах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэлийг “Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Амарт өглөө. Үүнээс гадна алтны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг яаралтай боловсруулах үүргийг “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ачитсайханд өгөв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх