Иргэн та 2019 оны 09 дүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой хэмээн Татварын ерөнхий газраас мэдээлжээ.
Мөн И-баримтаа цахим хэлбэрээр авах боломжтой гар утасны “Е мobile” аппликейшн хэрэглээнд нэвтэрсэн тул зах, худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа иргэд лангуу эрхлэгчдээс баримтаа онлайнаар хүлээн авснаар сугалаандаа оролцох боломжтой.