Замын үүд дэх гаалийн газарт өчигдөр буюу 2019 оны аравдугаар сарын 17-ны өдөр Монгол улсын иргэн Т.Г алт нууж улсын хилээр хууль бусаар гарах гэж байхад нь илрүүлжээ. Тэрээр гар тээш болон биедээ 2.735 кг алт нуусан байсан юм.
Уг хууль бус үйлдлийг Гаалийн хяналтын шалгалтаар илрүүлсэн ба хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар