Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний 9 сард 2.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 324.3 (19.0%) тэрбум төгрөг, зарлага 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 313.4 (20.0%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.
Нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 324.3 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэвэрийн даатгалын сангийн орлого 262.8 (21.4) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 26.9 (12.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлага 2019 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 313.4 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 165.4 (13.7%) тэрбум төгрөгөөр, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн зарлага 67.3 (2.9 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
Энэ оны 9 дүгээр сард нийгмийн даатгалын сангийн орлого 227.4 тэрбум, зарлага 199.2 тэрбум болж, өмнөх сараас орлого 5.0 (2.2%) тэрбум төгрөгөөр өсөж, зарлага 849.8 (0.4%) сая төгрөгөөр буурсан байна.