Дуучин Т.Ариунаа хөлбөмбөгийн үнэнч фанат

2019 оны 10-р сарын 17 өдөр, 17 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ariunaa

Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа урлагийн тайзыг хөлбөмбөгийн талбай адил болгож чаддаг адтай нэгэн. Дуулсан дуу болгон нь хит болдог уран бүтээлч бүсгүй маань бие даасан тоглолтуудаа мэргэжлийн өндөр түвшинд хийдгийг урлаг судлаачид төдийгүй шүтэн бишрэгчид нь онцолдог. “Эрос №1” анхны бие даасан тоглолтоороо Монголын хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийсэн тэрбээр зөвхөн нэг л тоглолтдоо 200 гаруй уран бүтээлчтэй хамтран ажиллаж, ажлын байраар хангадгаараа онцлогтой. Тэгвэл энэ удаад дуучин Т.Ариунаагийн нэгэн нууцыг дэлгэе. Урлагийн тайзнаа багийн тоглолтыг гайхалтай харуулж чаддаг дуучин маань хөлбөмбөгийн үнэнч фанатуудын нэг. Тийм ч учраас ирэх сарын 8-нд болох “Тэнгэр шиг бай” тоглолтынхоо бэлтгэлийн хажуугаар хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шалгаруулалтын тоглолтыг үзэж, Монголынхоо багийг дэмжжээ. Харин одоо дуучин Т.Ариунаа “Буянт-Ухаа” спортын ордонд хийх “Тэнгэр шиг бай” тоглолтынхоо үеэр мэргэжлийн ямар өндөр жишиг тогтоож, уран бүтээлч нөхөдтэйгөө хамтран хэр гал асаасан тоглолт хийхийг харах л үлдлээ.


Д.Цолмон

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх