Японд “Хагибис” далайн хар салхины уршгаар амь үрэгдэгсдийн тоо 77-д хүрчээ

2019 оны 10-р сарын 17 өдөр, 16 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1169cf_hagibis_disaster_x974-1

“Хагибис” далайн хар салхины уршгаар амь үрэгдэгсдийн тоо 77 болсон бөгөөд одоо болтол сураггүй байгаа 9 хүнийг аврагчид эрж хайсаар байна. Японы Чюүбү, Канто, Тохокү бүс нутагт сэргээн босголтын ажлыг эхлүүлээд байгаа хэдий ч хүчтэй аадар борооны улмаас 33000 гаруй байшин үерт автаж, 105,000 гаруй өрх усгүй, олон мянган байшин цахилгаангүй байгаа ажээ.

Японы цаг уурын албанаас нутгийн хойд ба зүүн хэсэгт энэ долоо хоногийн Баасан, Бямба гарагт илүү их бороо орох төлөвтэй, үерийн улмаас хөрсний гулгалт үүсч болзошгүй байгаа тул дээрх бүс нутагт зорчих монгол иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх