Л.Сосорбарам залуучуудын дэлхийн аваргаас алтан медаль хүртлээ

2019 оны 10-р сарын 17 өдөр, 11 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1d39c5435465bfda9b7b7c0c4e746ff4_l_large

Марроко улсын Марракеш хотод болж буй жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д 81 улсын эрэгтэй 294, эмэгтэй 223, нийт 517 жүдоч хүч үзэж байна.

 Манай улсаас 15 жүдоч (7 эрэгтэй, 8 эмэгтэй) оролцож байгаа юм. Эмэгтэйчүүдийн 52 кг-д залуучуудын олимпын мөнгөн медальт Л.Сосорбарам түрүүлж, Монголын жүдочдын түүхэнд хоёр дахь, эмэгтэйчүүдээс анхны алтан медалийг авлаа.

Л.Сосорбарам залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Монголын хоёр дахь жүдоч боллоо. Анхныхыг 2014 онд Ө.Дүүрэнбаяр залуучуудын ДАШТ-аас авчирсан билээ..

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх