Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 9 сард ажилгүй 58.7 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 15.5 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 47.8 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 6.1 (9.3%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 3.4 (6.6%) мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 622 (4.2%) хүнээр өсчээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэд 20.4 мянга байна
2019 оны 10-р сарын 16 өдөр, 11 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )