Ховд аймагт 35 зорчигчтой автобус шатжээ

2019 оны 10-р сарын 15 өдөр, 14 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8a639ab6d3742e4aebc18672b14b3b22_large

Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэр 35 зорчигчтой автобус өчигдөр буюу энэ сарын 14-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож явахдаа  шатжээ.

Эх сурвалжийн ярьснаар, Ярант  олон улсын боомтоос тус аймгийн Булган сумын чиглэлд явж байсан “Байшинт Ямаан-Ус” ХХК-ийн 35 зорчигчтой том оврын автобус шатсан байна. Гал гарсан даруйд зорчигчдыг шуурхай буулгасан тул хүний амь эрсдээгүй, түлэгдэж бэртэлгүйгээр автобуснаас бууж амжсан аж.

 Осол гарсан дуудлагаар очсон Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 35  зорчигчийг том оврын автобусаар Булган суманд хүргэсэн байна. Гал гарсан шалтгааныг судалж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар  техникийн бүрэн бус байдлаас болсон байж болзошгүй гэж онцгойгийнхон ярьж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх