“Хагибис” хар салхинд Монгол Улсын иргэн өртөөгүй

2019 оны 10-р сарын 15 өдөр, 10 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3-4-6s80calj89zoxh19olprixkatq61j6tui7zmbu2sugw

Япон Улсын 10 гаруй мужаар энэ сарын 12-нд дайран өнгөрсөн “Хагибис” хар салхинд Монгол Улсын иргэн өртөөгүй гэдгийг ГХЯ-ны Консулын газраас мэдээлжээ.

“Хагибис” хар салхи Япон улсын төвийн бүс, Токио хот болон Канагава, Точиги, Гүнма, Иватэ, Мияги, Фүкүшима, Чиба, Сайтама, Нагано мужийг дайран өнгөрсөн. Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, энэхүү “Хагибис” нь сүүлийн 25 жил тохиолдоогүй хүчтэй хар салхи байв. Хар салхины улмаас Токио хотоос гадна төвийн 11 мужид аюулын хамгийн дээд буюу улаан түвшинг зарласан бөгөөд өнөөдрийн (2019.10.14) 16:16 цагийн байдлаар 43 хүн нас барж, 202 хүн гэмтэж, 16 иргэн сураггүй болоод байна.

Япон улсад манай 9700 гаруй иргэн оршин суудаг бөгөөд одоогоор Монгол Улсын иргэн өртсөн гэх мэдээлэл ирээгүй байна.

Филиппинчүүдийн тагалог хэлээр “хурд” гэсэн утгатай “Хагибис” хар салхины улмаас Токио хотын дэлгүүр, худалдааны байгууллагууд хаагдаж, метро, төмөр замын чиглэлүүд, агаарын нислэгүүд саатаж, Рэгбийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Формула Нэг авто уралдаанууд завсарлаад байгаа юм.

Тухайлбал Токио хотын Диснейлэнд үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон нь 1984 оноос хойш анх удаа цаг агаараас хамааралтай үйл ажиллагаа нь зогссон тохиолдол болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх