“Долгормаа охинд амьдрал бэлэглэцгээе”

2019 оны 10-р сарын 14 өдөр, 15 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
23-9

Золбаярын Долгормаа охин таван настай. Тэрээр гурван настай байхдаа буюу 2018 оны 05 сараас хэвлийгээр нь өвдөн эмнэлгээр үзүүлж, шинжилгээ өгч эхэлжээ. 2018.07 сард өвдөлт ихсэж ЭХЭМҮТ-д “Цусны эмгэг, хавдар судлал”-ын тасагт хэвтэн нарийн шинжилгээ өгч эхо-д харуулахад хэвлийд “үүсгэвэр хавдар” үүссэн байсан. Тухайн хэвлийн хөндийгөөс авсан үүсгэвэрийг биопси шинжилгээнд өгөхөд НЕЙРОБЛАСТОМА буюу хэвлийн хөндийд үүссэн хорт хавдар гэсэн онош гарсан байна.  

2018.07.26 – 2018.11 сар хүртэл ЭХЭМҮТ-д найман удаагийн химийн эмчилгээнд орсны дараа 12 сарын 2-нд хэвлийн хөндийд хагалгаа хийж үүсгэвэрийг авчээ. Мэс заслын дараагаар дахин гурван удаа хими эмчилгээ хийгдэн 2019 оны 2 сараас гэрээр химийн найрлагатай эм ууж эхэлсэн боловч 5 сард толгой өвдөж толгойн MRI зураг авахуулахад гурван газар буюу Дух, Зүүн нүд, Бага тархинд хавдар үсэрхийлсэн байсан аж. Улмаар 2019 оны 6 сараас хавдар идэвхжиж зүүн нүд харахаа больж, духан дахь хавдар томорч ЭХЭМҮТ-ын ЦЭХСТ-д хөнгөвчлөх химийн /өвчин намдаах/ эмчилгээ хийлгэжээ.

72463764_1154047764790603_3585636851311968256_n.jpg?_nc_cat=101&_nc_eui2=AeFM8-OYJI9R2tUn7iWPXa2-kuk-jSbrRxSaauf0rTo1dllZ8sVjNC6bfF1b7PBT9dgoyZmceqnURb1vT3wRblovYByhwVRUhShX3fRhQNcABg&_nc_oc=AQkyLmmV9ZEKFbsMmirV2hPglTJc77GzidnjsSJGtxtVjnR4clYemI0xfzjzat2tj1s&_nc_ht=scontent-hkg3-1 "Долгормаа охинд амьдрал бэлэглэцгээе"Толгойн дахь хавдрыг монголд бүрэн авах боломжгүй гэсэн тул бид бүхэн Хятад болон Турк улсын эмнэлгүүд рүү хүсэлт явуулахад Туркийн Истанбул дахь LIV эмнэлгээс хагалгаа хийх боломжтой гэсэн хариу ирсэн байна. Уг эмнэлэгт хагалгаа болон хагалгааны өмнөх эмчилгээ үзлэг оношлогоо нийтдээ 125,200$ /334,659,600 төгрөг/ нэхэмжлэх иржээ. Мөн энэхүү хавдар нь хурдацтай томорч байгаа тул хагалгаанд яаралтай орох хэрэгтэйг зөвлөсөн аж.

68985182_398687260786872_7930190287773630464_n.jpg?_nc_cat=107&_nc_eui2=AeFSOY4imhVL1VJaWYNlwvnmw4QRkSQKeWBwlYfFJKeFDoShMU-V7r0T0r08RuLD0HHnG3sN5PosrCFNeA4RckocmGyLZkzg4-8UItZIFQeJvQ&_nc_oc=AQnPQL3uk6x8Px3SSlihNVdtvh2lMK0sCmdKCkjsjhX7d4GaVuzkuLN5VUqdZtuvmXE&_nc_ht=scontent-hkg3-1 "Долгормаа охинд амьдрал бэлэглэцгээе"

Иймээс Золбаярын Долгормаа охиныг энэхүү аюулт өвчнөөс ангижран, эрүүл саруул болоход нь монголын сайхан сэтгэлт хүмүүн та бүхнийг тус аянд нэгдэн тусламжийн гараа сунгахыг хүсч байна.
Хандивын данс: Ээж Ц.Хэнмэдэх
Хаан банк 5032390008
Төрийн банк 102600204984
Улаанбаатар банк 2618001372
Холбоо барих утас: 9474-2720, 9923-8832 Аав Г.Золбаяр
8512-1720 Ээж Ц.Хэнмэдэх

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх