“ ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК ГЭЖ ХЭН БЭ?
*Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 11 сарын 15 ны ѳдрийн “Тѳрийн ѳмчит хуулийн этгээд үүсгэн байгуулах тухай” 266 р тогтоол болон Тѳрийн Ѳмчийн Хорооны 2007 оны 2 сарын 22 ны ѳдрийн “Тѳрийн ѳмчит ХХК байгуулах тухай” 52 р тогтоолын үндсэн дээр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод үйл ажиллагаа эрхэлж буй тѳрийн ѳмчит компаниудын тѳрийн мэдлийн хувьцааны эрхийг тѳрийг тѳлѳѳлүүлэн хэрэгжүүлэх” зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК г байгуулжээ.
Улмаар Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 104 р тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК ны шинэчлэн баталсан дүрмийн 6.1 дэх хэсэгт зааснаар 100 сая ширхэг энгийн хувьцаа, 3 сая ширхэг давуу эрхийн хувьцаатай байхаар баталсан байна. Тус компаны 100 сая энгийн хувьцааг Засгийн Газар эзэмших ба, 3 сая давуу эрхийн хувьцааг Монгол Улсын иргэд эзэмшдэг, нэг ёсондоо нийгмийн эзэмшлийн компани юм.
*”Эрдэнэс Монгол” ХХК ѳнѳѳдрийн байдлаар бизнесийн багцдаа дараах компаниудыг үүсгэн байгуулсан бѳгѳѳд эдгээр компаниудаар дамжуулан уул уурхайн мега тѳсѳл хѳтѳлбрийг стратегийн ордуудад хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
1. “Эрдэнэс Оюу толгой” ХХК 100%
2. “Эрдэнэс Тавантолгой” ХК 100%
3. “Мон атом” ХХК 100%
4. “Эрдэнэс алт Ресурс” ХХК 100%
5. “Эрдэнэс Метан” ХХК 100%
6. “Эрдэнэс Ассет менежмэнт” ХХК 100%
7. “Багануур” ХК 75%
8. “Шивээ Овоо” ХК 90%
9. “Эрдэнэс Шивээ Овоо Энержи” ХХК 50%
10. “Эрдэнэс Стийл “ ХХК 50%
11. “Эрдэнэс Ашид” ХХК 34%
Дээрхээс гадна “Оюутолгой” ХХК ны Монголын талын 34 % ийг ѳѳрийн охин компаниараа дамжуулан эзэмшинэ. Мѳн Тавантолгой- Гашуун Сухайт чиглэлийн хатуу хучилттай хүнд даацын авто замыг эзэмшиж, түүнийг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулан ажиллаж байна.
*Монгол Улсын Их Хурлын 2007 оны 02 р сарын 06 ны ѳдрийн 27 р тогтоолоор тодорхой ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулжээ. Эдгээр ордын ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийг эзэмшихийн зэрэгцээ ашиглалтын тусгай зѳвшѳѳрѳл эзэмшигч компаны тѳрийн мэдлийн хувьцааны эрхийг тѳрийг тѳлѳѳлѳн хэрэгжүүлэгч нь “Эрдэнэс Монгол” ХХК юм. Үүнд:
1. Aсгатын мѳнгѳний орд
2. Бүрэнхааны фосфоритын орд
3. Эрдэнэтийн зэс молибдений орд
4. Тѳмѳртэйн тѳмрийн хүдрийн орд
5. Багануурын хүрэн нүүрс
6. Гурванбулагийн ураны орд
7. Мардайн ураны орд
8. Дорнодын ураны орд
9. Тѳмѳртэйн овооны цайрын орд
10. Цагаан суваргын зэс молибдений орд
11. Оюу толгойн зэсийн орд
12. Нарийн Сухайтын коксжих нүүрсний орд
13. Тавантолгойн коксжих нүүрсний орд
*Байгалын баялаг ард түмний мэдэлд байх уу?, эсвэл Тѳрийн мэдэлд байх уу?
“Монгол Улсын Үндсэн хууль”-д нэмэлт ѳѳрчлѳлт оруулах тѳсѳл маргаан дагуулсаар байгаа. “Үндсэн хууль”- ийн 6 р зүйлийн 2 дахь хэсэгт оруулах ѳѳрчлѳлтийн хувьд 3 хувилбар яригдаж байгаа юм байна. Үүнд:
1. Oдоогийн байгаа хувилбар нь: “Монгол Улсын иргэдэд ѳмчлүүлсэнээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нѳѳц, ан амьтан тѳрийн ѳмч мѳн”
2. УИХ ын гишүүдийн санал болгож буй хувилбар: “Байгалийн баялгийг ашиглах тѳрийн бодлого нь урт хуацааны хѳгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, байгалийнн баялгийн үр ѳгѳѳжийг Үндэсний баялгийн санд тѳвлѳрүүлж иргэн бүрд тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нѳлѳѳллийн талаар мэдэх эрхтэй”
3. Нэмэлтээр оруулах хувилбар: “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр ѳгѳѳжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно”
Монгол Улсад мѳрдѳгдѳж буй бүх хуулиудын суурь нь болсон “Үндсэн хууль” д байгалийн баялаг хэний ѳмч байхаар заасан заалт нь ѳнѳѳгийн бидэнд ч, бидний үр хүүхдүүд болон ирээдүй хойч үеийнхэнд ч хамаатай асуудал мѳн.
ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ ЯАГААД БИЧИХ БОЛСОН БЭ?
Олон нийтийн анхаарлыг татаж буй, олон нийт заавал мэдэж байх ёстой асуудлаар тодорхой баримт судалгааны үндсэн дээр бичиж үзэх санаа тѳрсѳн юм. “Баялгийн Сан”-тай холбоотой олон мэдээллүүдийг сонирхон судалж байхдаа “Бид ѳѳрсдѳѳ мэддэггүй атлаа, мэдэж байвал зохих үндсэн мэдээллүүдийг” та нартай хуваалцах гэж гаргаж тавилаа. Мэргэжлийн хүн биш учраас дүгнэлт бичихгүй, харин иргэн хүнийхээ хувьд саналаа бичих эрхтэй. Монголчууд бид “баялгаас хувь хүртэх эрхтэй” хэмээн шаардах атлаа энэ талаарх мэдээллүүдэд хайнга ханддаг. Зүгээр л хэн нэгний бичсэнийг хальт уншаад, эсвэл хэн нэгний хэлснийг мѳлт сонсоод дүгнэлт хийн шүүмжилдэг нь бидний муу араншин. Гаргаж тавьсан мэдээллүүдийг уншиж ойлгоод дүгнэлт хийх эрх нь таных боловч, санал нийлэхгүй байгаа хэн нэгнийг хараан зүхэж доромжлохоос илүүтэй хүндлэн сонсож байвал бидний хойчийн алхамуудад тустай.
МИНИЙ САНАЛ, ДҮГНЭЛТҮҮД:
1.Монгол Улсын урт удаан хугацааны хѳгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхэд “Баялгийн Сан” нилээд сайн үүрэг гүйцэтгэх боломжтой юм байна. Байгалийн баялгийн үр ѳгѳѳжѳѳс ирээдүй үедээ хүртээх зорилго нь ѳнѳѳгийн бидний үүрэг мѳн.
2.Гэхдээ “Баялгийн Сан”- гийн үйл ажиллагааг улстѳрѳѳс ангид байлгаж, олон нийтийн зѳв хяналтыг бүрдүүлэх шаардлагыг сайтар хуульчилж ѳгѳх ёстой мэт
3.”Баялгийн сан”- гийн бүтэц үйл ажиллагааг дэлхийн болон олон улсын жишигт нийцүүлэн хѳгжүүлж, хамтран ажиллах, туршлага солилцох боломжийг нээлттэй байлгах хэрэгтэй болж байна
4.”Баялгийн Сан”- гийн орлого ихсэх тусам ирээдүйд хадгалах хэмжээгээ нэмэгдүүлж, зарцуулах хугацааг нь сунгах боломжтой юм байна
5.”Баялгийн Сан”- г бүрдүүлж зарцуулах эрх бүхий “Эрдэнэс Монгол” компаны менежмэнтийн багийг илүү чадваржуулж, хѳгжүүлэх шаардлагатай. Магадгүй эхний удаад гадаадын туршлагатай багтай хамтран ажиллаж, энэ хугацаанд боловсон хүчнээ сурган чадваржуулах нь боломжтой хувилбар байж болох юм
6.”Баялгийн Сан”- гийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод байлгаж, олон нийтийн хяналт болон оролцоог сайжруулах боломжтой
7. “Баялгийн Сан”- гийн менежмэнтийн болон хяналтын багт мэргэжлийн судлаачид, эрдэмтэд, эдийн засагчид, хуульчид гол үүрэгтэй оролцох ёстой юм байна
…Монголын Тѳр, олон нийтийн эрх ашигтай холбоотой асуудлаар сайтар судалгаа хийж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэр гаргадаг зарчимд шилжих нь хийрхэлээс ангижирах, эрүүл саруул сэтгэлгээ хѳгжих хѳрс нь болж чадна. Тийм боломжинд туслах зорилгоор бид гадаадын ѳндѳр хѳгжилтэй орнуудад судалгаа хийж буй эрдэмтдийн мэдээллийг бүрдүүлэхээр хичээн ажиллаж буй. Судлаач эрдэмтдийн ийм мэдээлэл нь Монгол Улсын Засгийн Газар алив асуудлаар судалгаа хийх болон шийдвэр гаргахдаа тэднийг зѳв сайнаар ашиглах боломж бүрдэнэ.
Одоо хуульчлах гэж буй “Баялгийн Сан”- гийн үйл ажиллагаа монгол хүн бүрд хамааралтай. Бидний хүсээд байгаа байгалийн баялгийн эрх тэгш шударга хуваарилалт энэ хуулиар зохицуулагдах болно. Гэхдээ мэдээж бэлэн мѳнгѳѳр бус, бэлэн бус хэлбрээр шийдэж болох олон хувилбарууд байгаа. Тэр болгонд та бидний чин сэтгэлийн санал хэрэг болно. “Цувж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр” гэдэг сургаал бий дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2019-10-07 Вашингтон ДС хот