Агробизнесийн чиглэлийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж (ААН)-үүдэд хөрөнгө оруулах замаар хөдөө аж ахуй (ХАА), хөдөөгийн хөгжлийг дэмжин ажлын байрыг бий болгох, Монгол улсын эдийн засгийг солонгоруулах, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготойгоор “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт” төсөл нь манай улсад хэрэгжиж байна.
Төслийн үйл ажиллагааны үр дүнд ашиглалтгүй байгаа мал аж ахуй болон ХАА-н бусад баялаг, нөөцийн нэмүү өртгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ХАА-н бүтээгдэхүүнд суурилсан ААН, хоршоодод нэмүү өртгийн сүлжээ (НӨС)-г хөгжүүлэх хөрөнгө оруулалт хийгдэх юм. Мөн түүхий эд үйлдвэрлэгч, анхан шатны тордолт, хамгаалалт хийдэг малчид, фермерүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдүүлэхэд уг төслийн үйл ажиллагаа чиглэгдэж байна. Ингэснээр ХАА-н бүтээгдэхүүнд суурилсан ААН-үүдийн маркетинг, чадвар, чадавхи дээшилж Монголын бүтээгдэхүүний брэнд хөгжүүлэлт тодорхой түвшинд шат ахина гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа юм.
Азийн хөгжлийн банкны 50.0 сая ам.долларын санхүүжилт бүхий 25 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийг 2019.09.30-ны өдрийн байдлаар АХБ болон Төслийн удирдах хороо нийт 86,888,300,000.00 төгрөгийн өртөгтэй 37 зээл батлаж, 78,088,300,000.00 төгрөгийн санхүүжилтийг Дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу хийжээ. Эдгээр төслүүд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр цаг хугацаандаа хийгдэж байгаа юм. Энэхүү аж ахуй нэгжүүдийн төлөөллийн үйл ажиллагаатай ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон Хөдөө аж ахуй, Хөдөөгийн хөгжлийн төслийн зохицуулагч Ж.Түвшинсанаа тэргүүтэй албаны хүмүүс танилцлаа.
ГБТ Трейдинг ХХК нь Хүлэмж, даршилсан нарийн ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж юм. Тус компани нь Орхонтуул, Зүүнхараа сумын жижиг тариалагчдын тариалалтыг дэмжсэн нарийн ногооны бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэн өргөтгөж, эрүүл ахуй, ариун цэвэр, чанарын стандартуудыг хангасан байранд үйлдвэрлэлээ явуулсанаар Монголд ургуулсан ногоогоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэн импортыг халахад зээлийн зарцуулалтаа чиглүүлж үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлснээр тариаланчдаас нийт хэрэгцээт луувангийнхаа дийлэнхийг авч чадсан байна. ГБТ Трейдинг ХХК-ийн захирал Ц.Төгсөө, 2018 онд түүхэнд байгаагүй хэмжээний өргөст хэмх (2017 оныхоос 2 дахин өссөн) худалдан авсан. Дархан-Уул аймгийн Орхон сумын засаг захиргаа болон сумын агрономичтой хамтран бүтээгдэхүүнийг гарал үүслийн гэрчилгээтэй болгох, мөн талбайн түүх хөтлүүлэх зэрэг ажлыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Үйлдвэрийн урд ба хоёр хажуу талын замыг цардсан. 2018 онд борлуулалт төлөвлөснөөс 18% илүү гарсан гэлээ.
Баялаг өлзий ХХК-ийн хувьд ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани зээлийн зарцуулалтаа сүлжих цехэд Японы Шимасейки машинууд авч суурилуулан бүтээмжийн гарцаа өсгөн, сарлагийн хөөвөр болон торомны ноосон бүтээгдэхүүний нэмүү өртгийг нэмэгдүүлж, маркетингийн үйл ажиллагааг идэвхижүүлэхэд зарцуулжээ. Мөн борлонгийн ноолуур, торомны бүтээгдэхүүнүүдийнхээ хувьд Монголын Хаан Ширхэгт стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор малчидтай нягт хамтран ажиллахыг зорьсон байна. Зээлийн зарцуулалтаа үр дүнтэй зарцуулснаар экспортоо 16% хувь, борлуулалт 9.5%-иар нэмэгдүүлж чаджээ. Тус компани УБ хотын төвд, Унгар улсад өөрийн дэлгүүр нээн, 5 байршилд гэрээт борлуулагчтай болсон байна. Үйлдвэрийн тоног төхөөрөмж нэмж суурилуулснаар үйлдвэрлэл нэмэгдэж, 44 ажлын байр шинээр бий болгожээ .
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт” төслийн мэдээлэл
1 | Санхүүжүүлэгч байгууллага | Азийн хөгжлийн банк | ||||||||||||||||||||||||||||
2 | Санхүүжилтийн хэмжээ | АХБ-ны 50.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл | ||||||||||||||||||||||||||||
3 | Эргэн төлөх хугацаа | 25 жил | ||||||||||||||||||||||||||||
4 | Төсөл хэрэгжих хугацаа | 2016.03.01-2020.12.31 | ||||||||||||||||||||||||||||
5 | Ерөнхийлөн захирагч | Сангийн яам | ||||||||||||||||||||||||||||
6 | Төсөл хэрэгжүүлэгч байгууллага: | Сангийн яам,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
||||||||||||||||||||||||||||
7 | Хэрэгжих хугацаа | 2016-2020 | ||||||||||||||||||||||||||||
Төслийн зорилго: |
||||||||||||||||||||||||||||||
Төслөөс гарах нийгэм, эдийн засгийн үр өгөөж:
|
||||||||||||||||||||||||||||||
АХБ-ны зээлийн санхүүжилтийн төлөвлөгөө, үр дүнгээр (сая ам.доллар)
|
||||||||||||||||||||||||||||||
2019 оны 9-р сарын 30-ны өдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 72.1%-тай байна (мянган ам.доллар): Төслийн хэрэгжилт: Төслийн үр дүнг гаргах үүднээс дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна:
Дараах шаардлагуудыг нэгэн зэрэг хангасан төсөлд зээл олгож байна:
Үр дүн 3: ААН-үүдийн маркетинг, чадвар, чадавхийг дээшлүүлэх; Үр дүн 4: Монголын бүтээгдэхүүний брэндийн хөгжүүлэлт хийх. Эдгээр үр дүнд хүрэх зорилгоор 4.1 сая ам.доллар төсөвлөгдсөн бөгөөд дараах байдлаар зарцуулна:
Үр дүн 2-ын хүрээнд ноос ноолуур, мах, сүү, арьс шир, зөгий, чацарганы салбарын түүхий эд бэлтгэн нийлүүлдэг малчид, малчдын хоршоод, бэлтгэн нийлүүлэгчдэд зориулж 37,329.00 ам.долларын 24 удаагийн сургалт зохион байгуулж нийт 879 малчид, анхан шатны боловсруулагчдыг хамруулсан. Төслийн хүрээнд сонгогдсон малчид, хоршоодыг дэмжих чиглэлээр 370.0 гаруй мянган ам.долларын тоног төхөөрөмж, бараа материал худалдан авнах ба нийтдээ 906.3 сая төгрөгийн өртөгтэй арьс шир халимлах машин, сүүний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг малчид, хоршоодод сүү боловсруулах иж бүрдэл, зөгийчдэд зөгийн гэр, сэмж болон ноосны хоршоог чадавхижуулах багаж, хэрэгсэл нийлүүлэх гэрээнүүд байгуулагдан хэрэгжиж байна. 2019 оны 9-р сарын 30-ны өдрийн байдлаар 558.9 сая төгрөгийн өртөгтэй арьс шир халимлах машин, сүүний чиглэлийнхоршоодод сүү боловсруулах иж бүрдэл болон ноосны хоршоог чадавхижуулах багаж, хэрэгсэл нийлүүлээд байна.
Үр дүн 3-ын хүрээнд “Бэлчээрийн малын махны чанарын судалгаа”, “Монгол хүүхдийн биеийн хэмжээний 3D судалгаа”, “Сарлаг, ямааны арьсаар хүүхдийн гутал хийх” туршилт, “Ойрх Дорнодын улсуудын махны зах зээлийн судалгаа”, “Чацарганын салбарын олон улсын стандартуудын сургалт”, “Чацарганын кластерийн хамтын ажиллагааны тогтолцоо бүрдүүлэх нэмэгдсэн өртгийн сүлжээ үүсгэх судалгаа”, “Чацаргана, түүний гаралтай бүтээгдэхүүний тэжээллэг ба эмчилгээний шинж чанарыг тогтоох судалгаа” зэрэг томоохон туршилт, судалгааны ажлууд хэрэгжиж байна. Төсөлд оролцогч АА-н нэгжүүдийн мэргэжлийн чадавхийг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх талаар 15,795.18 ам.долларын өртөгтэй 33 сургалт зохион байгуулагдаж 683 хүн оролцов. Салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудын лабораторийн техникийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр нийтдээ 2.8 тэрбум төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлэх, 531.9 сая төгрөгийн судалгаа, туршилтын ажлын гэрээнүүд байгуулагдсан. 2019 оны 9-р сарын 30-ны өдрийн байдлаар 2.9 тэрбум төгрөгийн өртөгтэй арьс шир, ноос ноолуур, оёдол, зөгий, чацарганы салбарын лабораторийн тоног төхөөрөмж болон мах, сүүний чиглэлийн шилмэл үүлдэрийн гүн хөлдөөсөн үр, хөврөл нийлүүлээд байна.
Үр дүн 4-ийн хүрээнд “Чацарганы бүтээгдэхүүний гадаад зах зээлийн судалгаа”, “Ноосон даавуун хүрэм үйлдвэрлэх”, “Бэлчээрийн монгол малын сүүний хими, биохимийн найрлагыг тогтоох, түүгээр зохицуулах үйлчилгээтэй хүнс үйлдвэрлэх туршлага, судалгаа”болон “Дотор махны судалгаа туршилт”-ын ажлууд хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд экспортын баримжаатай бөгөөд төсөлтэй хамтран ажиллахаар сонгогдсон АА-н нэгжүүдтэй тусгайлсан хөтөлбөрийн дагуу шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, брэндийн хөгжүүлэлт болон бусад сургалт, судалгааны ажлууд хийгдэж байна. Үр дүн 2, 3 болон 4-ийг хэрэгжүүлэхэд хяналт тавих, ТТ-ны багт дэмжлэг үзүүлэх, салбарын асуудлаар мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх, удирдамжаар хангах үүрэг бүхий Техникийн зөвлөх нэгж (ТЗН)-үүдийг ХХААХҮЯ-ны ТНБД-ын 2017.05.19-ний А-159 тоот тушаалаар байгуулсан. Үр дүн 2, 3, 4-ийг хэрэгжүүлэх Техник туслалцаа (ТТ)-ны баг 2017 оны 4-р сараас ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар бүх үндсэн үйл ажиллагаанууд эхэлсэн. Тус ТТ-ны төслийн үйл ажиллагааны оргил үе нь 2019-2020 он байх болно. Төслийн удирдах нэгж 2019 оны 9-р сарын 30-ны өдөр
|