Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хамт олон ахмадуудаа хүлээн авлаа

2019 оны 10-р сарын 03 өдөр, 17 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1152ik2zgimha74ir9pmc9g9q

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хамт олон ахмадуудаа хүлээн авлаа. 1967 онд “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэйгээр байгуулагдсанаас хойш  52 дахь жилийг үдсэн энэ байгууллага өнгөрсөн он жилүүдэд хөдөлмөрчин хүний эрүүл мэнд, эрсдэлгүй ажлын байрны төлөө ажиллаж ирсэн түүхтэй. Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношилж, эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг манай улсын цорын ганц эмнэлэг. Энэ эмнэлэгт нэгэн хамт олон болж ажиллаж байсан үе үеийн ахмадууд уг арга хэмжээнд оролцсон юм. Энэ үеэр ХНХЯамны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүн  М.Даваабат ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлээд сүүлийн жилүүдэд хийж буй зорилтот ажлаа танилцуулж ахмад эмч, сувилагч Д.Дэмбэрэл, А.Уранчимэг, Ц.Мягмаржав нарыг салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнасан юм. Тус байгууллагад ажилласан ахмадуудын хамгийн өндөр настай нь 83 насны босго алхсан Ичинхорлоо гуай байлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх