Өрх толгойлсон эх төрийн гурван өндөрлөгөөс тусламж хүслээ

2019 оны 10-р сарын 03 өдөр, 17 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
71290389_710018316164662_6228140588554780672_n

28 жил гудамжинд дуулж бүжиглэж, амьдралаа залгуулж байгаа зургаан хүүхэдтэй өрх толгойлсон эх О.Нарантуяа төрөөс тусламж хүсэн “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Тэрбээр зах зээлийн эдийн засагт шилжих үед хэлмэгдэж, 1991 онд нөхрөө зуурдаар алдаж, түүний ажиллаж байсан компани нь үүд хаалгаа барьж, ажилгүй болсон аж. Үүнээс хойш 28 жилийн турш гудамжинд дуулж, бүжиглэн амьдралаа залгуулж, ууган охиноо хүнд өвчнөөс нь салгажээ.

Иргэн О.Нарантуяа “1991 онд нийгэм маш хүнд байсан ба олон хүүхдүүдийн  амьдрал золиос болж, сургуулиас завсардаж эхэлсэн. Улс эх орныхоо иргэн нь болж төрөөд төрийн хайраас гадуур гарсан. Ялангуяа хагас болон бүтэн өнчин хүүхдүүд яг ингэж хэлмэгдсэн гэж би боддог. Хүүхдүүд минь идэх хоолгүй үед өөр бусадтай нийлж гурилын үйлдвэрээс хаягдлыг нь авч гамбир хийж иддэг байлаа. Том охин маань 2003 онд хүнд өвдөж, хэвтэрт орсон. Бамбайн хурц хордлого нь эцсийн шатанд орсон гэсэн оноштой байсан. Өндөр үнэтэй эм тариа шаардлагатай байсан тул анх Сэлэнгийн долгио чуулганд хандивын тоглолт хийж байж эм тариаг нь авч өгч байлаа. Түүнээс хойш одоог хүртэл ах дүүгээрээ нийлж гудамжинд дуулж бүжиглэж байж охиноо сая нэг хөл дээр нь босголоо.  Би яагаад өнөөдөр  алдарт эх, Монгол Улсын иргэн хүн байж төрийн хайраас гадуур гудамжинд дуулж, наймаачид, архичинд адлагдаж явах ёстой гэж. Төр засаг нь ард түмнээ харж хандмаар байна. Төрийн гурван өндөрлөгөөс дэмжлэг тусламж хүсэж байна” гэлээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх