Мөнгө хадгалахдаа болгоомжтой бай. Ялангуяа мөнгөний түрийвчийг сонгохдоо чанарыг эрхэмлэ. Чанартай арьсан түрийвч, хэтэвчнээс нэлээд өндөр үнэтэйг нь сонгон худалдаж ав. Өнгөний хувьд хүрэн, хар, алтлаг өнгийн байвал зохино. Мөнгөний түрийвч бол танай гэр бүлийн мөнгө, санхүүгийн гэр орон юм. Гэхдээ түрийвчиндээ хайртай хүмүүс, найз нөхөд, ойр дотны хүмүүсийн гэрэл зургийг бүү хий. Мөнгөний шуналтай болгох магадлалтай. Түүн дотор мөн бусдын нэрийн хуудас, сурталчилгаа бүхий бичиг цаас бүү авч яв. Энэ бүхэн тан руу чиглэх санхүүгийн урсгалын татлаг, түрлэгийг сааруулж болзошгүй.
Мөнгөний түрийвчийн жижиг тасалгаанд эд баялгийн билэгдлүүдийн нэг болох улаан утсаар холбосон гурван зоос хийгээрэй. Гэхдээ дэлгүүрээс худалдаж авсан бүх сахиус, зоос зэргийг заавал ариутгах ёстой. Та тэдгээрийг урсгал усанд нэг цаг, дараа нь давсны уусмалд гурван цаг байлгаад хэрэглэ.
Үүнээс гадна эд баялгийг дуудах бяцхан ёслол үйлдээрэй.
1. Танд хэн ч саад болохгүй газар ганцаараа бай.
2. Тайвшир. Мөнгөний сахиусыг алгандаа хавчуулна.
3. Өөртөө болон гэр бүл, төрөл төрөгсөд гээд ойр дотны хүмүүстээ хөгжил цэцэглэлт, эд баялгийг хүс.
4. Та энэ сахиусаа мөнгөний түрийвчиндээ хийж, үргэлж цүнхэндээ авч яваарай.
Мөнгөтэй холбоотой зан үйлийг зөв үйлд
-Мөнгөө арвижуулахын тулд шөнө гадаа гарч, шинэ саранд мөнгөө үзүүлэн, илүү ихийг өгөхийг хүсээрэй.
-Үдэш орой гэрээ шүүрдэж болохгүй, алдагдал гарна.
-Мөнгөний түрийвч хийсэн цүнхээ шалан дээр тавьж болохгүй, ядуурна.
-Орой үдэш мөнгө зээлэх хэрэггүй. Мөн нар шингэсний дараа мөнгөө бүү тоол. Ялангуяа даваа гарагийн орой мөнгөө тоолохыг таагүй, мөнгө багасна гэдэг.
-Зээлсэн мөнгөө орой бүү өг, өглөө буцааж өгвөл та үргэлж мөнгөтэй явах болно.
-Нар шингэсний дараа мөнгийг ширээн дээр тавьж болохгүй.
-Даваа гарагт бусдад мөнгө өгвөл долоо хоногийн турш зардал гарахыг анхаар.
-Босгон дээр зогсож болохгүй, гэрт орж ирж байгаа эд баялгийг зогсонги байдалд оруулчихна.
Эдгээр зөвлөгөөг дагавал та санхүүгийн урсгалыг өөртөө татаж, гэр бүлээ элбэг дэлбэг хангалуун амьдруулах болно.