Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Маргааш өдөр Төв аймгийн өмнөд, Дундговь, Дорнодын хойд, Хэнтийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: |
Өнөө шөнө, маргааш өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 02-нд зарим газраар нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүсч, цасан болон шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 09 дүгээр сарын 30-ны 20 цагаас 10 дугаар сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Сэрүүсч Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Хангайн нурууны өвөр бэлээр 15-20 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар 0-5 градус, бусад хэсгээр 8-13 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 13-18 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна. |
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө сэрүүсч 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө эрс сэрүүсч 8-10 градус дулаан байна. |