Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Маргааш өдөр Баян-Өлгий, Говь-Алтайн нутаг, Ховд, Завханы хойд, Увсын өмнөд, Хөвсгөлийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Маргааш нутгийн баруун хэсгээр, 10-р сарын 1-нд ихэнх нутгаар хур тунадас орж, эрс сэрүүсч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. |
2019 оны 09 дүгээр сарын 29-ний 20 цагаас 09 дүгээр сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө сэрүүсч 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, Өдөртөө Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Онон, Улз голын хөндийгөөр 1-6 градус, бусад хэсгээр 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 23-28 градус дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө бүх нутгаар 26-31 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна. |