Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ

2019 оны 09-р сарын 26 өдөр, 18 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
71559410_2932860606741300_6878367137879031808_n

2019 оны 9 дүгээр 25-ны өдрийн 21 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн Гүнтийн даваанд байрлах хяналтын цэгээр ….. УББ улсын дугаартай Honda Insite маркын авто машинаар иргэн М.Э, С.У нар 2кг орчим мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэн явсныг илрүүлэн шалгаж, эрүүгийн хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллалаа.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг тул эцэг эхчүүд хүүхэддээ байнгын хяналт тавин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг анхааруулж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх