Г.Батхүүгийн номнууд цахим хэлбэрт шилжлээ

2019 оны 09-р сарын 26 өдөр, 17 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1569400267_71309490_537733516988886_1622779356147351552_n

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Гаваагийн Батхүү агсны бүтээлүүд цахим хэлбэрт шилжжээ. Тэрбээр улс төрд хүчин зүтгэхийн сацуу шүлэг дуу зохиож, ном бичиж соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байв.

Тухайлбал, “Сонсогч таны эрх зүйн мэдлэгт” цуврал, “Төр ба иргэн”, “Гүрж яагаад чадав?” бүтээлүүдээс гадна ээж Г.Оюун, өвөө П.Гаваа нарынхаа ажил амьдралын тухай бичсэн номнууд, “Толин хул” шүлгийн дууны цомог нь “М plus” аппликэйшнд нийтлэгдсэн байна.

Мөн зам тээврийн салбарыг тэргүүлж байсан Г.Батхүү агсны “Дамжин өнгөрөх тээвэр хөгжлийн гарц” илтгэлийн хураангуй багтжээ.

Уншигч та бүхэн “App store”, “Google Play” программаас “М plus” аппликэйшныг гар утсандаа суулгаснаар дээрх бүтээлүүдийгтатаж авах (https://mplus.mn/@gbatkhuu) боломжтой юм.

Г.Батхүүгийн номнууд цахим хэлбэрт шилжлээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх