-Аргын тооллын 9 дүгээр сарын 26. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 27, улаан бар, их морь-9 од, суудал төмөр, мэнгэ 2 хар, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай, их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:43-18:43.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулбал сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч бич, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, хөрөнгө оруулах, сургуульд сурах, ном гүйцээх, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, амирлангуй үйлд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, анд бололцох, бэрийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар
Өнөөдөр улаан бар өдөр
2019 оны 09-р сарын 26 өдөр, 07 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )