Одоогоос яг 10 жилийн өмнө дуучин Самандын Жавхлан, “Шуранхай”-н Эрдэнэчимэгтэй хамт амьдарч байна гэсэн монголчуудын анхаарлыг татсан билээ. Хоёр од нэг тогоонд багтдаггүй гэлцдэг. Харин нийтийн дууны ханхүү, “Шуранхай” хамтлагийн мисс бүсгүй хоёр хамт амьдарсан 10 жилдээ, хазгай гишгэж хэл амны бай болсонгүй. Бөхийн өргөөг долоо найман өдөр торохгүй дүүргэдэг дуучин С.Жавхлан УИХ-ын гишүүн болж, уртын дууч бүсгүй дөрвөн хүүхэд төрүүлж Алдарт эхийн одон зүүхээр боллоо.С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг хоёр 2013 онд хамтдаа “Хар хархан харц” дуу дуулсан нь Монголоос “ютүб”-эд хамгийн их үзсэн дуу болж билээ. Тэр клипэндээ хоёр том охиноо тоглуулсан билээ.
Саяхан Г.Эрдэнэчимэг “Эхийн дуу”-гаараа үзэгч, фэнүүдтэйгээ “уулзлаа”. Энэ дууны үгийг нь нөхөр УИХ-ын гишүүн С.Жавхлан зохиож өгсөн гэдгээрээ олны анхаарлыг татаж байна. Хүүхдүүдийнхээ гэрэл зургийгч хэвлэлд гаргадаггүй С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг хоёр дөрвөн хүүхэдтэйгээ, халуун ам бүлээрээ “Эхийн дуу”-ндаа тоглуулсан ньклипийг нь улам чимж, өнгө нэмж байна. Дуучин Г.Эрдэнэчимэг УИХ-ын нөхрийнхөө үзэл бодлыг хүндэтгэн дэмжиж, уран бүтээлдээ тусгадаг нь энэ удаа ч “Эхийн дуу”-наас нь харагдана. Монгол ахуйг сурталчлаад зогсохгүй өөрсдөө үлгэр дууриал үзүүлж, үр хүүхдээ монгол ахуйд ойр өсгөдөг, мөн дуучин Г.Эрдэнэчимэгийн бүүвэй аялах дууг энэ дуунаас сонсож болох нь. “Зургаан ханатай гэр минь”, “Энхэр ээж”, “Хонгор үр минь” гээд хэд хэдэн сайхан дууг дүрсжүүлсэн Г.Эрдэнэчимэг удахгүй цомог гаргах байх гэж монголчууд хүлээж байна.
Шинэ клип:
сайн дуучин сайхан хань сайн ээж гоёо