Испанийн парламент таржээ

2019 оны 09-р сарын 24 өдөр, 14 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5a9c-640x394_large

 Засгийн газрыг бүрдүүлэх хэлэлцээ олон сар үргэлжилсний эцэст амжилтгүй болсонтой холбогдуулан Испанийн парламент даваа гарагийн шөнө тарж, 11 дүгээр сарын 10-нд бүх нийтийн сонгууль дахин явуулахаар боллоо. Ингэснээр Испани 2015 оноос хойш дөрөв дэх удаагаа бүх нийтийн сонгууль зохион байгуулахаар болж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон сонгуулиар Педро Санчесийн “Социалист” нам парламентын цөөнх болсноор тус нам хуулийн дагуу Засгийн газрыг бүрдүүлэх дэмжлэгийг авч чадаагүй юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх