НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр болж, азтанууд тодорчээ.
Энэ удаагийн тохиролд 2019 оны наймдугаар сарын 01-31-нийг дуусталх хугацаанд худалдан авалт хийсэн НӨАТ-ын баримтуудыг хамруулжээ.
Тохирлоор:
- 30 мянган төгрөгийн азтан 24.625,
- 100 мянган төгрөгийн азтан 2.462,
- Нэг сая төгрөгийн азтан 231
- 5 сая төгрөгийн азтан 21 азтан тодорсон бол 10 сая, 50 сая төгрөгийн азтан, мөн 70 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.