Ерөөлч магтаалчдын улсын анхдугаар зөвлөгөөн Өмнөговь аймагт болж байна

2019 оны 09-р сарын 23 өдөр, 10 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
70474922_2459453230790789_6459675609692897280_n

2019 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд “Соёлыг дэмжих жил” болгон зарласан. Уран бүтээлч, урлаг соёлын салбарыг дэмжих олон ажлуудыг хийж буйн нэг нь МУ-ын ерөөлч, магтаалч нарын улсын анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо хийж тус салбарын тэргүүн зэргийн ерөөлч магтаалч нар, эрдэмтэн судлаачдыг оролцуулж байгаа явдал юм.

Энэхүү зөвлөгөөний үеэр “Магтаалыг хөгжимтэй аялгуулан хэлэх нь”, Монголчуудын уламжлалт ерөөл магтаал соёлын үнэт өв болох нь, Ерөөлч нарын уламжлал ба өнөөгийн тулгамдсан асуудал гэсэн чухал сэдвүүдээр зөвлөгөөн үргэлжилж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх