ХЗДХЯ-ны “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ“-өөр иргэдэд 40 гаруй төрлийн үйлчилгээг НЭГ ДОРООС үзүүлж байна

2019 оны 09-р сарын 19 өдөр, 15 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
u43ga

Монгол Улсын Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөг ХЗДХЯ, түүний харьяа байгууллагуудын нээлттэй өдөрлөгөөр өнөөдөр үргэлжилж байна.

Өдөрлөгт Цагдаагийн ерөнхий газар, Улсын Бүртгэлийн ерөнхий газар, ШШГЕГ, Хил хамгаалах байгууллага, Оюуны өмчийн газар, Гадаадын иргэн харьяатын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Дотоод хэргийн их сургууль зэрэг тус яамны харьяа 12 агентлаг оролцож, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, бүх төрлийн өргөдөл мэдүүлэг гаргах, эрүүл мэндийн үйлчилгээ авах зэрэг 40 гаруй төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлж байна.

Arslan.mn

Мөн үеэр бүх төрлийн лавлагаа олгохоос гадна хаяж үрэгдүүлсэн бичиг баримтыг газар дээр нь нөхөн олгох буюу солих үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал, иргэд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг бичиг баримтаа 1-2 цагийн дотор нөхөн авах боломжтой юм.

 Тус өдөрлөгийн хамгийн ачаалалтай асрын нэг Улсын бүртгэлийн ерөнхий газар 14 цагийн байдлаар 3000 орчим иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна.  

Arslan.mn

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Сургалт мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга А.Түвшинтулга:

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс өнөөдрийн нээлттэй өдөрлөгт хүрээлэнгийн чиг үүрэг, иргэдэд үзүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж байна. Засгийн газрын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдэд хууль зүйн мэдлэг мэдээллийг олгох E-khutuch.mn гэх сайтыг ажиллуулж байгаа. Иргэд энэ сайтаар дамжуулан өөрт хэрэгтэй хуулийн мэдлэг мэдээллийг олж авах боломжтой. Мөн хууль зүйн зөвөлгөө мэдээллийг тусгай дугаарын 18001202 тусгай дугаарын утас ажиллаж байгаа. Иргэд энэ утсанд хандаж ажлын цагаар мэдээлэл авах боломжтой. Мөн бид үнэ төлбөргүй хууль зүйн зөвөлгөөг өгч ажиллаж байна. Үүнээс гадна Хууль зүйн луужин-1 фэйсбүүкийн пэйж хуудсаараа дамжуулан хууль зүйн мэдээллийг иргэдэд ойлгомжтой байдлаар хүргэж ажиллаж байна.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг:

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн хугацаанд цаг үеийн нөхцөл байдалд тохируулан урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа. Зуны улирал буюу амралт зугаалгын улирал эхэлсэн үед Яараад яахав дээ аяныг зохион байгуулсан. Аяныг зохион байгуулж байх хугацаанд тухайн төрлийн гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн хугацаанд урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн ХЗДХЯ, цагдаа зохион байгуулах биш иргэн аж ахуй нэгж байгууллагын оролцоо дэмжлэгтэйгээр олон ажлыг зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх зорилгоор 400 орчим видеог иргэдэд хүргэж ажиллалаа. Давхардсан тоогоор 28 сая хүнд уг видео хүрсэн байна. Мөн Яараад яахав дээ аяны хоёр дугаар хэсэг болох “Дураараа биш дүрмээрээ явъя” гэх аяныг энэ сарын 23-аас эхлэн хийх гэж байна.

ШШГЕГ-ын мэргэжилтэн н.Чойндонжамц:

ХЗДХЯ-аас харъяа агентлагуудын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчилах зорилгоор жил болгон нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулдаг. Өнөөдрийн хувьд манай байгууллагаас дөрвөн асар нээж үйл ажиллагаагаа танилцуулж байна. ШШГЕГ-ын хувьд гурван төрлийн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд үүнд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хорихоос өөр төрлийн чиглэл, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн манай байгууллагаас хийж байгаа барилга бүтээн байгуулалтын болон хоригдож буй иргэдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэнг танилцуулж байна. манай байгууллагын зүгээс шаардлагатай хүсэлт гомдлыг боломжтой бол шийдэж ажиллаж байна.

ЦЕГ-ын харъяа Дотоодын цэргийн 805 дугаар анги: 

Монгол улсын дотоодын цэргийн байгууллага нь дотоодын цэргийн тухай хуулиар хүлээсэн улсын чухал обьектыг хамгаалах цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, зарим хорио дэглэм сахиулах гэх мэт хуулиар хүлээсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлж ажиллаж байна. Өдөрлөгийн үеэр Дотоодын цэргийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, алба хаагчидын өмсөж хэрэглэдэг хувцас, ашиглаж байгаа техник технологийг танилцуулж байна. Мөн цагдаа дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд төрийн албаны сонгон шалгаруулалтад ДХИС-ын ахлагчийн сургуульд иргэдийг бүртгэх ажлыг зохион байгуулж байна.

ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын мэргэжилтэн н.Энх-Амгалан:

ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар нь зэвсэглэсэн онц аюултай гэмт хэрэгтэнтэй тэмцдэг тусгай байгууллага. Өдөрлөгийн үеэр байгууллагын алба хаагчидын өдөр тутамдаа хэрэглэдэг гал зэвсэг, гэмт этгээдийг эрэн сурвалжлах зориулалтаар ашиглаж байгаа дрон, цагдаагийн байгууллагын хэмжээнд ашиглаж байгаа холбооны хэрэгсэл, гудамж талбайд тавьсан тэсрэг бөмбөг, аюултай хэрэгслийг устгах зориулалттай хувцас болон тэдгээрийг иж бүрдлийг дэлгэж, энэ талаарх мэдээ мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна.

Arslan.mn

Өдөрлөгийн нээлтийн үеэр Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдын жагсаалын үзүүлбэр, албаны нохойн болон мотоциклын үзүүлбэр болон алба хаагчдын бие хамгаалах, гардан тулааны үзүүлбэрийг сонирхуулж, хорих ангийн гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэнг олонд дэлгэсэн байлаа.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх