Францад Монголын гурван иргэнийг залилжээ

2019 оны 09-р сарын 19 өдөр, 15 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
70423936_2496868557026852_4393819511665459200_o

 Фейсбүүк болон цахим шуудангаар өөрийгөө Франц улсын иргэн гэж танилцуулан, банкнаас 1.5-2.0 хувийн хүүтэй ямар нэг барьцаагүй зээл авахад тусална хэмээн залилжээ. Уг этгээд төрөл бүрийн бичиг баримт, банк санхүү, зээлийн гэрээ зэрэг хуурамчаар үйлдсэн бичиг баримт үзүүлж, иргэдээс их хэмжээний мөнгийг залилсан байна. Ийм тохиолдол анхных биш аж. Тиймээс  Парис дахь Элчин сайдын яамнаас иргэдэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулан мэдэгдлээ.

Сүүлийн гурван сарын хугацаанд манай улсын гурван иргэн энэ төрлийн гэмт хэргийн золиос болсон байна. Гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж, дээрх төрлийн аливаа санал, хүсэлт, цахим шуудан хүлээн авбал сэрэмжтэй, хариуцлагатай хандахыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (202.126.88.***)
    2019/09/19 16:34

    hahaha hyalbar argaar amidrahiig husegch shunag teneg zalhuu mongolchuud

    (0) (0)