Хууль зүй, дотоод хэргийн салбарын агентлаг, байгууллагын “Нээлттэй өдөрлөг” маргааш болно

2019 оны 09-р сарын 18 өдөр, 18 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
arhiv

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, салбарын хэмжээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээ болон үндсэн үйл ажиллагаа, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөгийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10:00-17:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тус өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагууд оролцох ба Архивын ерөнхий газраас дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

• Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх мэргэжил, арга зүйн зөвлөгөө;
• Архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэшүүлэх сургалтын талаарх мэдээлэл;
• Архив, албан хэрэг хөтлөлтийн арга зүйн баримт бичгийн худалдаа;
• Иргэд, байгууллагаас өргөдөл, санал хүсэлт хүлээн авах;
• Монгол Улсын хүн амын 1933, 1944, 1956, 1989, 2000 оны тооллогын баримтаас иргэнд холбогдох лавлагааг олгох зэрэг үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлнэ.
Агентлаг, байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээ болон өдөрлөгийн хөтөлбөрийг доорх зургаас харна уу.

69851441_2426853007591033_4186330324495499264_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх