Салхинцэцгийн халдвараас сэргийлэх зөвлөмж …

2019 оны 09-р сарын 17 өдөр, 15 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
SALHINNNN

Салхинцэцэг нь херпесийн бүлгийн вирусээр үүсгэгддэг, амьсгалын замын халдварт өвчин бөгөөд бага насны хүүхдүүд ихэвчлэн өртдөг байна. Манай оронд өвөл, хаврын улиралд уг өвчлөл ихсэх хандлагатай байдаг бөгөөд өвчтэй хүнээс халдвар дамжих замаар тархдаг аж.

ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ: ☝️☝️☝️
• Салхинцэцэг өвчтэй хүн ханиах, найтаахад агаар дуслын замаар
• Халдвар авсан хүний цэврүүний шингэнд хүрэлцсэн эд зүйлс, тоглоом, өвчтөний хувцас зэргээр дамжиж болно.

ИЛРЭХ ГОЛ ШИНЖ ТЭМДЭГ: ☝️☝️☝️
• Халуурах, толгой өвдөх, ядрах
• Бага насны хүүхэд цочромтгой эсвэл ноомой улбагар болох, ходоод гэдэсний замын хямрал илэрч шингэнээр суулгах, бөөлжих, хоолондоо дургүй болох
• Дээрх шинж тэмдэг илэрснээс 1-2 хоногийн дараа арьсан дээр толбот, гөвдрүүт, цэврүүт тууралтууд гарч, тавшиж эдгэрдэг. Тавших үед загатнаж, маажсаны улмаас цэврүүт тууралтууд нянгийн халдвар авснаар идээлж болзошгүй.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ: ☝️☝️☝️
• Өрөө, тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ хийж, агааржуулалтыг 2 цаг тутамд хийх
• Хувийн ариун цэвэр сахих (гар угаах зэрэг)
• Биеийн эсэргүүцэл сайжруулах илчлэг сайтай тэжээллэг хоол хүнс хэрэглэх
• Улирлын байдалд тохируулан дулаан хувцаслах гэх мэт.

salhon

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх