“Цэвэр агаартай-Автомашингүй өдөр”-т зориулсан дугуйчдын парад болно

2019 оны 09-р сарын 15 өдөр, 12 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
farad

 “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” арга хэмжээ Сүхбаатарын талбайд болж байна.

Тус үйл ажиллагааны хүрээнд  5000 гаруй дугуйчдыг хамарсан “Цэвэр агаартай хот” унадаг дугуйн парад, “Цэвэр агаартай өдөр” шохойн  зургийн уралдаан зэрэг олон арга хэмжээг өнөөдөр зохион байгуулах аж.

Мөн өчигдөр эхэлсэн үзэсгэлэн худалдаа үргэлжлэн явагдах бөгөөд иргэн аж ахуй нэгж байгууллагад дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, орон байраа дулаалах, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур,сайжруулсан хатуу түлшний талаарх мэдээллийг авах боломжтой.

Тус арга хэмжээнд төрийн болон нутгийн захирагааны байгууллагууд Засгийн газрын 62 дугаар тогтоолын  хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагууд оролцож байгаа юм.

Иргэд автомашинаа тавьж нийтийн тээврээр үйлчлүүлж, дугуйн парадад оролцох, явган алхах, гэр бүлээрээ спорт, урлаг соёлын олон арга хэмжээнд оролцох боломжтойг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх