Сэлэнгэ аймагт хууль зөрчсөн уурхайнуудын үйл ажиллагааг зогсоолоо

2019 оны 09-р сарын 10 өдөр, 20 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5f99af9617fc80b0d7914fce75604bf0
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагууд Сэлэнгэ аймагт олборлолт, хайгуул хийж бу​й ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийв. Нийт 10,853 га газрыг хамарсан хяналт шалгалтын ажлыг явуулж, 63 аж ахуйн нэгж, нөхөрлөл, 87 иргэний явуулж байсан үйл ажиллагааг таслан зогсоов.
Тэдгээрт албан мэдэгдэл өгч, тухайн газар оронд байсан 363 иргэнийг тухайн газар нутгаас албадан гаргав. Мөн 128 экскаватор, 57 ковш, 8 бульдозер, ачааны 103 машин, суудлын 73 тээврийн хэрэгсэл, контейнер 12, 199 эсгий гэр, 58 ширхэг усан буу, 8 ширхэг гитран буу, чиргүүл 2 ширхэг зэрэг уул уурхайн тоног төхөөрөмжийг буулгаж, талбайг чөлөөллөө. Улмаар тухайн газруудыг Байгаль орчны хяналтын бүст оруулан хяналт тавьж, цаашид энэхүү шийдвэрийг хангаж ажиллахыг Ерөө, Хүдэр, Баянгол сумдын Засаг даргын тамгын газар, Байгаль орчны ажилтан нарт үүрэг болгож, хүлээлгэн өгчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх