БЗД:Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийж эхэллээ

2019 оны 09-р сарын 10 өдөр, 13 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ulaan

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс дүүргийн Улаан загалмайн хороотойгоо хамтран гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийж эхэллээ.

Гамшгийн нөхцөл байдлын мэдээллийг цуглуулж, гамшгийн эрсдэлийг тодорхойлох, судалгаанд суурилж гамшгийн эрсдлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах зорилготой тус судалгаанд эхний ээлжинд дүүргийн 1,11,13,14,18 дугаар хороод хамрагдаж байна.

 Судалгааны үеэр дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт судалгаанд оролцож буй хороодын албан хаагчид болон дүүргийн мэргэжлийн ангиудад хороодын гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг яаралтай боловсруулж, зөвлөмж гарган гамшгийн эрсдэлийн тойм судалгааг нарийвчлан гаргах үүрэг, чиглэл өгөв хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх