Японд “Faxai” хар салхи дэгдсэний улмаас тус улсын агаарын тээврийн компаниуд 138 нислэгээ цуцалжээ. Хар салхины улмаас “All Nippon Airways” компанийн 41, “Japan Airlines” компанийн 49 нислэг цуцлагдсан бол “Skymark Airlines”, “Solaseed Air”, “Jetstar”, “Star Flyer”, “Japan Transocean Air”, “AIRDO”, “Peach Aviation”, “Spring Airlines Japan” зэрэг компанийн нийт 48 нислэг цуцлагджээ. Нислэгийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг албан ёсны цахим хуудаснаас нь авч байхыг нислэгийн компаниуд уриалсан байна.
“Faxai” хар салхи Японы зүүн нутгаар дайран өнгөрөх төлөвтэй байгаатай холбогдуулан тус бүс нутгийн 400 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэхэр болжээ. Уг арга хэмжээний хүрээнд Чиба мужийн Ичинхара хотын 2000 гаруй иргэн, Шизуока муж болон Токио хот орчмын 400 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлнэ.