-Аргын тооллын 9 дүгээр сарын 9. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 11, шарагчин тахиа, элдэв тэнгэртэн-20 од, суудал шороо, мэнгэ 1 цагаан, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:20-19:18.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулбал оюун билиг хурц болох маш сайн. Гэвч туулай, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Хурим, наадамын үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, бэрийн үйл, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мэргэ төлгө тавих, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, хатуу үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар
Өнөөдөр шарагчин тахиа өдөр
2019 оны 09-р сарын 09 өдөр, 09 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )