Сүхбаатар дүүрэгт сайжруулсан түлш борлуулах 50 цэг ажиллана

2019 оны 09-р сарын 07 өдөр, 14 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
69921169_2284535151858100_5852933151814320128_n (1)

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Таван толгой түлш”ХХК-тай хамтран агаарын чанарыг сайжруулах бүсийн хороодын Засаг дарга, иргэдийг оролцуулан уулзалт-хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сайжруулсан түлшийг нийлүүлэх, борлуулах ажилд хэрхэн оролцох тухай мэдээлэл өглөө.
Сүхбаатар дүүрэгт гэр хорооллын 19693 өрхийн хэрэгцээнд 39820.53 тонн сайжруулсан түлш шаардагдах тооцоо, судалгаа гарсан. Энэхүү ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар дүүрэгт Хангамжийн бааз 3, Хангамжийн дундын төв 4, түлш борлуулах цэг 50 байгуулагдахаар төлөвлөн 9 болон 11-20 дугаар хорооны айл өрхийн хэрэгцээг хангахаар зарим ажлууд хийгдсэн байна.
Мөн сайжруулсан түлшийг хадгалах, ашиглах, зуухыг галлах зөвлөмжийг өгөв.
ТҮЛШ ХАДГАЛАЛТ: 1.Агааржуулалт сайтай, усанд норохгүй, чийг авахгүй нөхцөлд хадгалах 2. Хурдан шатах, тэсрэх дэлбэрэх /хий, шингэн/ зүйлтэй ойр байлгаж болохгүй 3.Түлшний овоолго, 1,5 метрээс өндөргүй, өргөн нь 5 метрээс илүүгүй байлгах шаардлагатай. Эс бөгөөс түлш өөрөө аяндаа шатах аюултай байна.
Мөн зууханд ч анхаарах хэрэгтэй. Ахуйн хэрэглээний зуухны MNS 5216:2016 стандарт хангасан тодорхойлолт, тэмдэглэлтэй, хэрэглээний гарын авлагатай зуух худалдан аваарай.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх