Засгийн газрын шийдвэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр буюу энэ сарын 3-ны ажлын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан. Харин есдүгээр сарын 3-ны мягмар гарагийн ажлын өдрийг есдүгээр сарын 7-ны бямба гарагт шилжүүлсэн. Иймд маргаашийн бямба гараг нь ажлын өдөр юм.
Автомашиныг улсын дугаарын сүүлийн тоогоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах журмын дагуу мягмар гарагт 2,7 тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй. Гэвч маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.