Улаанбаатарт өдөртөө 17 градус дулаан

2019 оны 09-р сарын 07 өдөр, 07 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaarr

Малчид, иргэд, тариаланчид, хадланчидын анхааралд:

8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар нойтон цас орж, 8-9-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.

2019 оны 09 дүгээр сарын 06-ны 20 цагаас 09 дүгээр сарын 07-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө  0-5 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун  хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бороо орно.  Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж  секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө  19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Шөнөдөө үүлэрхэг бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх