-Аргын тооллын 9 дүгээр сарын 6. Баасан (Сугар) гараг / 2019 /
-Билгийн тооллын шинийн 8, улаан морь, хонгорцог-17 од, суудал мод, мэнгэ 4 ногоон, шидийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:16-19:24.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулбал нас уртасна маш сайн. Гэвч хулгана, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд гарах, газар тариалангийн үйл, бэрийн үйл, хувцас эсгэхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар
Өнөөдөр улаан морь өдөр
2019 оны 09-р сарын 06 өдөр, 07 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )