Глобал сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Улаанбаатар хот дахь гэр оронгүй тэнэмэл иргэдийн дунд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт, эмчилгээ, хяналт болон нийгмийн дэмжлэг” төслийн 3 дугаар улирлын үзлэг оношилгоо Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд 2019 оны 08 дугаар сарын 27,28,29-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Үзлэг шинжилгээ, оношилгоо, халамжийн үйл ажиллагаанд зорилтот бүлгийн нийт 156 иргэн хамрагдлаа.
Хамтран зохион байгуулж ажилласан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороод, Дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд, Цагдаагийн 2-р хэлтсүүд, Чингэлтэй дүүргийн 10-р хорооны Засаг даргын ажлын алба,“Энэрэл” эмнэлэг, ХӨСҮТ болон сайн дурын идэвхтнүүддээ баярлалаа.
Эх сурвалж: Монголын улаан загалмай нийгэмлэг