Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалт хийх явцад 2019 оны 09 сарын 05-ны өдрийн 05 цаг 30 минутанд Гүнтийн давааны хяналтын цэгийн шалгалтаар 7190 УБН улсын дугаартай Toyota Premio маркын суудлын автомашинаар 36,5 кг сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамлыг Төв аймгаас тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн, иргэн Б.Н, Х.Д нарыг саатуулж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хүлээлгэн өгч ажиллалаа.
Өмнө нь 3 удаагийн үйлдлээр ийм төрлийн 18 уут ургамал тээвэрлэн нэвтрүүлэхийг завдсаныг мөн илрүүлэн таслан зогсоож байсан билээ.
36.5 кг сэтгэцэд нөлөөлөх ургамал нийслэл хот руу нэвтрүүлэхээр завдсаныг илрүүллээ
2019 оны 09-р сарын 05 өдөр, 14 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )