“Элсэн манхны баяр-2019” есдүгээр сарын 14, 15-ны өдөр болно

2019 оны 09-р сарын 05 өдөр, 14 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
elsen

Монголын есөн гайхамшгийн нэг Хонгорын элсийг дотоод, гадаадын аялагчдад сурталчлан таниулж, орон нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялагчдын тоог нэмэгдүүлж, аялал жуулчлалын хугацааг уртасган нутгийн иргэдийн бизнесийг дэмжих, ард иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ЭЛСЭН МАНХНЫ БАЯР арга хэмжээг хийдэг.

“Элсэн манхны баяр-2019” уламжлалт арга хэмжээг 9 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Монголын 9 гайхамшгийн нэг болох Хонгорын элс Дуут манхны хормойд зохион байгуулна.

Энэ үеэр дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулна.
 Аймгийн аварга шалгаруулах элсний волейбол
 Элсэн манхны оргил булаалдах тэмцээн
 Говь марафон
 Авто болон мото уралдаан
 Элсний сумо бөхийн барилдаан
 Элсэн урлалын баримал
 “Алтан элс” үдшийн шоу болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх