Унадаг дугуй унадаг хамт олон

2019 оны 09-р сарын 02 өдөр, 13 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bc46016e4f72965a94d87ed02f546583

Барилгын хөгжлийн төвийн ажилтнууд түгжрэлийг товчилъё уриатай аян эхлүүлж унадаг дугуйг сонгон хэрэглэж эхэлсэн төдийгүй бусад байгууллагуудаа нэгдэхийг уриалж байгаа ажээ. Мөн ажилтнууд нь өөрсдөө дугуйн зогсоол байгуулсан байна. Тус байгууллагад ихэвчлэн инженер техникийн ажилтнууд ажилладаг бөгөөд улсын төсвөөр хэрэгжиж буй барилга байгууламжуудад захиалагчийн техникийн хяналт тавих зэрэг нэг барилгаас нөгөө рүү явах, гадуур ажиллах хэрэгцээ шаардлага их гардаг байна.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан замын түгжрэл нэмэгдэж, цаг алдах тохиолдол их гардаг тул дулааны улиралд унадаг дугуй унах санаачилгыг тус хамт олон ихээхэн дэмжиж ажил хэрэг болгожээ. Унадаг дугуй унах нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх нэг төрлийн спорт тул эрүүл мэндийн ач холбогдолтой бол, цаг хэмнэх, бензин тосны хэмнэлттэй, техник хэрэгсэлд гамтай, агаар орчныг бохирдуулахгүй гээд нийгэм эдийн засгийн хувьд ч чухал ач холбогдолтой гэдэг нь мэдээж.

Унадаг дугуйг хэрэглээнд өргөн нэвтрүүлж чадвал түгжрэл эрчимтэй буурах нь гарцаагүй. Харин хотын засаг захиргаа болон бусад холбогдох байгууллагууд дугуйн зориулалтын замаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарч энэ төрлийн ажлаа эрчимжүүлээд өгөөсэй. Жижигхэн хотынхоо нарийхан замууд дээр хүн бүр машин унах гэж чихэлдэн түгжирч бухимдал дүүрэн байгаа өнөө үед ялангуяа төрийн байгууллагын ажилтнууд унадаг дугуйг хэрэглээ болгож бусад байгууллага хүмүүст зөв үлгэр дуурайлал, сайн жишээ болж байгаа нь магтууштай юм. Бид нийгмийн хар барааныг шүүмжилдэг шигээ болж бүтэж байгаа зөв сайхныг бас олж харж түгээн дэлгэрүүлж байж эрүүл нийгмийг бий болгоно шүү дээ.

Ухаалаг сонголт хийсэн Барилгын хөгжлийн төвийнхөнд баяр хүргэе!

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх