Ерөнхийлөгч Х.Баттулга хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж теле хичээл заалаа

2019 оны 09-р сарын 01 өдөр, 14 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
69705659_686571321809822_578260502514237440_n

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан эх орон, тусгаар тогтнол, монгол хэл, соёл зэрэг сэдвийг хамруулан теле хичээл заалаа.

Энэ жилийн хичээлийн нээлт нь Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга теле хичээлээ эх орон гэх ойлголтоос эхэлж, түүх уламжлал, хэл соёлын нэгдмэл байдал нь эх орон гэх ойлголтын суурь багануудын нэг хэмээсэн юм. Мөн эрх чөлөө, тусгаар тогтнолыг урт удаан хадгалахын тулд улс орон хөгжих ёстой, иргэд боловсролтой, эх оронч сэтгэхүй, ёс зүйтэй байх хэрэгтэйг багачуудад сануулж, теле хичээлийн турш дээрх сэдвээр ярилцлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх